Thursday, November 8, 2007

British Parliamentary Debate Training in Beijing


11p sariin 2-4 nii hoorond Hyatad ulsiin Beejin hotod British Parliamentary metgeltseenii surgalt bolloo. Ene surgaltand suragch Ts.Dolgorsurengiin hamt amjilttaigaar oroltsood irlee. 3 honogiin tursh surgalt seminar medleg bolovsroloo huvaaltssan mochuudeer duuren bailaa.
Ingeed enehuu surgaltiin daraa 12 r sard Beejind British Parliamentary formataar ih surguuliin oyutnuud orsoldoh yumaa. Enehuu temtseend Mongol ulsaas oyutnuud oroltsoh buren bolomjtoi yum. [Hamgiin gol ni tanii angli helnii medleg sain baih shaardlagatai shuu]. Bid ta buhend British Parliamentary metgeltseenii surgalt yavuulah bolno. Uuneesee 4 oyutniig shalgaruulj, temtseend oroltsoh erhiig ogoh bolno. Herev oyutan zaluus ta buhen uuniig sonirhij baival bidentei holboo bariarai.

Monday, October 22, 2007

Олон улсын Хүүхэд Залуучуудын чуулга уулзалт 2007



Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Мэтгэлцээн хөтөлбөрийн олон улсын томоохон үйл ажиллагааны нэг нь Олон улсын хүүхэд залуучуудын чуулга уулзалт бөгөөд тус уулзалт нь 1997 онд анх Чех Улсад зохион байгуулагдаж эхэлснээс хойш жил болгон өөр өөр улсад зохион байгуулагдсааар энэ жил 13 дах удаагийн уулзалтаа дахин Чех улсын Трест хотноо 2007 оны 7-р сарын 23- аас 8-р сарын 5 –ны өдрүүдэд Чех Улсын Ерөнхийлөгч асан Vaclav Havel-н нэрэмжит болон зохион байгуулагдлаа.
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэтгэлцээн бүтээлч сэтгэлгээ хөтөлбөр нь Олон улсын өсвөр үеийнхний чуулга уулзалтыг зохион байгуулагч Олон улсын Боловсрол Мэтгэлцээний холбооны /IDEA/ албан ёсны гишүүн байгууллагаар 1997 оноос хойш ажиллаж олон улсын уулзалтуудад мэтгэлцэгч хүүхэд багш нарыг оролцуулж ирсэн.
Олон улсын Өсвөр үеийнхний чуулга уулзалтад оролцогчидыг жил бүр мэтгэлцээний үндэсний зуны цугларалтын үеэр Англи мэтгэлцээний клубт хамрагдсан сурагчидаасаа сонгон шалгаруулж явуулдаг.
2007 оны чуулга уулзалтад Орчлон сургуулийн сурагч Н. Уян, Эрэл сургуулийн сурагч М. Сүндарьяа, дэлгэрэх сургуулийн сурагч Ц. Долгорсүрэн нар дасгалжуулагч багш Э. Даваахүүгийн хамт оролцлоо. Энэ жилийн Олон улсын тэмцээний шийдэл нь " Ус", " Үг хэлэх эрх чөлөө" сэдвүүдийн хүрээнд явагдлаа. Эрэл сургуулийн Сүндарьяа холимог багаараа 2-р байрт орж, Дасгалжуулагч багш Даваахүүгийн холимог баг шилдэг 8-н багийн нэгд шалгарсан амжилттай оролцлоо.
Ирэх жилийн олон улсын тэмцээн Болгар улсад Болгар дах Америкын их сургууль дээр зохион байгуулагдах болсон. Хэрвээ та бүхэн англи хэл гүнзгийрүүлэн үздэг бол сургууль дээрээ англи хэл дээрх мэтгэлцээн клуб явуулах боломжтойг та бүхэнд дуулгахад таатай байна.
Англи хэл дээрх мэтгэлцээний тухай мэдээллийг
davaakhuu@mea.org.mn хаягаар авах боломжтой.

Wednesday, October 17, 2007

Greetings

Bayar hurgiiye. Alex, Davaakhuu 2 MEA-iin Debate hutelberiin anhnii blog iig hiisend bayar hurgej baina. Debate club iin bagsh suragchid ene blogt zochilj soninoo huvaaltsaarai Ene bol free shuu Eldev muu ugs buu bicheerei Ta buhen medlegiig deedeldeg tul bayalag sedveer sonirholtoi sanaa medlegee huvaaltsaarai Bayarlalaa

Бидний Блогт тавтай морилно уу?

Сайн байцгаана уу?
Монгол дахь мэтгэлцээн блогт зочилсонд баяарлалаа. Энэхүү блогоор бид та бүхэнд Улаанбаатар дахь болон бусад аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа мэтгэлцээн клубын сурагчид, багш нарыг хооронд нь холбох, олон улсын үйл ажиллагаа, бусад орнуудын мэтгэлцэгч нарын шинэ мэдээ мэдээллийг танилцуулж байх болно. Та бүхнийг ёидэнтэй чөлөөтэй санал бодлоо хуваалцаж, блогт хувь нэмрээ оруулж байна гэдэгт найдаж байна.