Sunday, February 17, 2008

2008 оны TPS Дэлхий нийтийн хэлэлцүүлэгт хамрагдан НҮБ-н Лийдер Залуучуудын уулзалтад оролцоно уу

TPS гэж юу вэ? Энэ нь The People Speak гэсэн үгсийн товчлол бөгөөд НҮБ-н сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын мэтгэлцээний боловсролын холбооны хэрэгжүүлж байгаа хүүхэд залуучуудад дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудаас тодорхой асуудлыг сонгон авч түүний мэтгэлцээн хэлэлцүүлэгийн аргаар тухайн асуудлаар ойлголт хэвшүүлж асуудлыг шийдвэрлэх тал дээр олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий төсөл юм.

TPS-д оролцох нь яагаад ач холбогдолтой вэ?

Энэ үйл ажиллагаанд оролцох нь дараах хоёр ач холбогдолтой.

Хамгийн өндөр оноо цуглуулсан 6 олон улсын / АНУ-н биш/сургуульд 2008 оны зун 7-р сарын 13-17 хооронд New York хотноо зохион байгуулагдах НҮБ-н Лийдер Залуучуудын уулзалтад оролцох боломж сургуулын 4 сурагчид нээгдэнэ.
Энэ хаврын TPS-н сэдэв УС-ны тухай байгаа бөгөөд “Ус” –ны асуудал нь яах аргагүй дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлын нэг юм. Ус бол шинэ төрлийн алт. Ус бол шинэ төрлийн нефть. Ус хаа сайгүй боловч хүн төрөлхтөнд уух ус тэр бүр амархан олдохгүй байна. Тийм ч учираас хаврын TPS-н сэдэв нь “Усыг үндэсний өмч гэж үзэх нь зүйтэй” гэсэн шийдлээр мэтгэлцэгч сурагчид мэдээлэл цуглуулж, асуудлыг олон талаас нь авч үзэж байна: усны бодлого, усны хүртээмж, усны үнэ цэнэ, устай холбоотой нийгмийн асуудлууд гэх мэт. 21-р зуунд ус стратегийн ач холбогдолтой болох талаар мэдээлэл хэвлэлд гарч эхлээд байгаа юм. Ундны уснаас үүдсэн дайн ч гарах магадлал байгааг үгүйсгэхгүй болоод байна.

Усны тухай баримтууд:

· Дэлхийн усны нөөцийн 97, 5 хувь нь далайн ус ба энэ нь унданд хэрэглэж болохгүй гэсэн үг
· Үлдсэн 2,5 хувь цэнгэг усны ихэнх хэсэг нь туйлын мөс хэлбэрээр байдаг
· Хүний усны хэрэгцээ өдөрт 50-30 литр нэж тодорхойлсон гэтэл зарим улс үндэстнүүдийн хувьд энэ хэмжээ эрс бага бөгөөд жишээлэхэд Сомалид 8,9 литр, Малид 8 литр, Гамбид 4,5 литр байдаг ажээ.
· АНУ –ын нэг хүн өдөрт дунджаар 500 литр ус хэрэглэдэг байна
· Их Британид энэ хэмжээ 200 литр гэж үзжээ.
· Барууны орнуудад хүн нэг удаа шүршүүрт орохдоо 100-200 литр ус зарцуулж шүдээ угаахдаа 8 литр ус хэрэглэдэг эгсэн тооцоо гарчээ.
Ус тасраад 3 хоновол яах вэ гээд та төсөөлөөд үз дээ? Гэтэл усыг үнэгүй урсдаг бас хэзээ ч дуусахгүй юм шиг харьцаад сурчихсан байгаа өөрсдийн амьдарлын хэв маягийг өөрчлөх цаг бидэнд тулгараад байна. Ядаж ундны усны гол эх сурвалж болсон гол мөрөнгөө хайрладаг дадал зуршилтай болох ёстойг хүүхдүүдэд ойлгуулах тэдэнд энэ талын мэдээлэл өгөх хэрэгтэй байна. TPS-н энэ хаврын гол зорилго бол “Ус” дуусч байна, бид ямар нэг эерэг зүйлийг хийж эхлэхгүй бол, усыг хайрлаж хамгаалахыг суралцахгүй бол удахгүй “Ус” бензин шиг өдөр тутам үнэ нь өсөх болчихоод байгааг ойлгуулах явдал юм. TPS-г зохион байгуулагчид энэхүү үйл ажиллагаанд хүүхдүүд оролцсоноор сургуулийн сурагчид зөвхөн өөрсдөө энэ тухай мэдээлэлтэй болохоос гадна зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд нийгмийн бусад хүмүүст энэ талаар мэдээлэл өгч байгаагаараа маш их ач холбогдолтой хэмээн үзэж байна.


TPS-д хэн оролцож болох вэ?

Дунд сургуулийн мэтгэлцээн клуб хичээллэж байгаа эсвэл хэлэлцүүлэг мэтгэлцээн хэрхэн явуулах тухай туршлага бүхий ямар ч сургууль сурагчидтайгаа оролцох боломжтой. Хэрвээ та мэтгэлцээн клубын удирдагч багш, эсвэл энэ үйл ажиллагаанд сургууль, сурагчидаа оролцож өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хүсэж буй багш бол сургуулиа БХАН-ны Мэтгэлцээн хөтөлбөрт бүртгүүлээрэй.

Мэтгэлцээн заавал англи хэлээр байх уу?

Үгүй. Ямар ч хэл дээр мэтгэлцээн явуулж болно. Хамгийн гол нь мэтгэлцээний шийдэл буюу сэдвийг авч үзсэн байх шаардлагатай.

Хэдэн сургууль шалгарах вэ?

7 сард болох НҮБ-ын лийдер залуучуудын уулзалтад АНУ-н 10, Олон улсын 6 сургууль шалгарах боломжтой. Сургууль бүрээс дөрвөн сурагч болон хоёр дагалдан явах насанд хүрэгчийн / нэг нь мэтгэлцээний дасгалжуулагч байх/ бүх зардлыг НҮБ-ын сангаас гарган оролцуулна.

TPS 2008 хэзээ ямар сэдвээр болох вэ?

TPS-г Монгол улсад зохион байгуулах албан ёсны байгууллага нь Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн/БХАН/ “Мэтгэлцээн” хөтөлбөр бөгөөд 3-р сарын 1-24-ны хооронд “Усыг үндэсний өмч гэж үзэх нь зүйтэй” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Оролцох үйл ажиллагааны дараалал, оноогоо хэрхэн цуглуулах талаар алхмуудыг танилцуулая.

  1. Хамгийн түрүүнд оролцох хүсэлтээ илэрхийлж сургуулиа БХАН-ны Мэтгэлцээн хөтөлбөрийн ажилтан Э.Даваахүүд бүртгүүлэх хэрэгтэй. Олон улсын зохион байгуулагчид сургуулийг бүртгүүлсний дараа таньд сургуулийн бүртгэлийн 4 оронтой КОД дугаарыг өгөх болно. Бүх зохион байгуулсан үйл ажиллагааны оноо нь тухайн кодоор өгөгдөх болно.
  2. 3-р сарын 1-24 ны хооронд аль болох олон хүүхдүүд, хүмүүсийг цуглуулан “Ус нь үндэсний өмч байх нь зүйтэй юм” шийдлийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэгт мэтгэлцээнийг зохион байгуулж үзэгчидээр саналын хуудас бөглүүлэн мэтгэлцээний ялагчийг тодруулах юм. Бөглөсөн саналын хуудсын тоогоор сургууль тань оноо авах болно. /Саналын хуудсыг БХАН-ны Мэтгэлцээн хөтөлбөрийн ажилтан Э.Даваахүүгээс авна уу!/
  3. Зөвхөн мэтгэлцээн зохион байгуулахаас гадна өөр бусад сайн дурын хүмүүст усны нөөц дуусч байгааг сануулсан үйл ажиллагаа зохион байгуулж нэмэлт оноо авах боломжтой. Нэмэлт оноог хэрхэн цуглуулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох хаягаар авна уу?


    TPS-н тухай мэдээлэл http://debateinmongolia.blogspot.com блог дээр байнга тавигдаж байх болно.

    Э. Даваахүү

    БХАН “ Мэтгэлцээн,Бүтээлч
    Сэтгэлгээ” хөтөлбөрийн ажилтан

    davaakhuu@mea.org.mn
    pachamama_2001@yahoo.com
    утас: 318149
    факс: 324285

    Та бүхэн энэ боломжийг бүү алдаарай, амжилт хүсье!

1 comment:

Anonymous said...

[color=#338888]
Не знаеш сколько времени я тут сижу? И кстати.. есть мега предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится

[url=http://www.pi7.ru]как безболезненно лишиться девственности [/url]
aнекдот для разнообразия :)

о мной девушка порвала... Пирчме еще прислала фотки где она с моим другом трахается...
- И ты чо?
- Отослал эти фтоки ее отцу...

Я 5 часов блуждаала по снти, пока не выешла нк вашфорум! Думаю, я дзесь останусь надогло!
прошу прощенияя за опеечатки.... очень малпнькая клавиатура у PDA!

[/color]