Tuesday, March 11, 2008

Хүүхдүүд УИХ гишүүдэд Усны хуулийг хэрэгжүүлэх талаар захиа бичиж байна.

Эрхэм хүндэт МУ-ын УИХ-ын гишүүн Танаа:

Нийслэлийн хэмжээнд цэвэр усны нөөцийн хамгаалах, усны зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд Та дараах асуудлуудад анхаарлаа хандуулж тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхэд санаачлагатай хандана уу? Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар дараах саналуудыг мэтгэлцэгч хүүхдүүд бид танд онцлон дэвшүүлж байна:

24.1.1.Ус ашиглалтын явцад ялгарах бохир усаа стандартын түвшинд хүртэл цэвэршүүлэх барилга байгууламжтай байх;
24.1.2.Хаягдал усыг дахин ашиглах, хэмнэлттэй зарцуулах технологитой байх;

Хуулийн дээрх заалтуудыг дараах аж ахуйн нэгж, үйлдвэрүүд дээр эхний ээлжинд бүрэн хэрэгжүүлэх
- уул уурхайн компаниуд
- арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүд
Хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэр уурхайг хаах, өндөр торгууль хүлээлгэх

24.1.4.Ус авах цэгт тоолуур байрлуулж, баталгаажуулах,
4.1.5.Ус ашиглагч, хэрэглэгч нь ашигласан усны үйлчилгээний хөлсөө төлөх

- бүх ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн тоолууржуулах
- ундны цэвэр усыг үйлдвэрлэлд хэрэглэдэг бол илүү өндөр төлбөр авах
- тоолуургүй бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглах эрхийг зогсоох

24.3.Биологийн нөөц хамгаалах байгууламжгүй болон, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан суваг, нуур, цөөрөм байгууламж байгуулж ашиглахгүй байх

- үрсэн усны нөөц, эх үүсвэрүүдийг тоолж буруутай эдгээдээс нь өндөр нөхөн төлбөр авах
- тухайн усны нөөц, эх үүсвэрүүдийг анхны байдалд эргүүлэн оруулах

24.2.Улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам сүлжээг тусгаарлана.
31.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

- нийслэлд гэхэд Суруга хотхоны барилга барьж байгаа талбай нийслэлийн усны сангийн хамгаалалтын бүс рүү даруй 7 метр нэвтэрч орсон ба тухайн аж ахуйн нэгж шинээр усны сан байгуулах хэрөнгийг холбогдох газарт нь шилжүүлсэн боловч баригдсан эсэх нь одоо болтол тодорхойгүй олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл хаалттай байсаар байгаа нь усны хамгаалалтад сайн нөлөө үзүүлэхгүй нь мэдээж юм.
- Усны сангийн бүсүүдийг тодорхой болгож зохих тэмдэглэгээг ил тодоор хийж байрлуулах ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар гүйцэтгүүлэх

37.1.5. Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ , зөвшөөрөлгүйгээр ашигласан буюу, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 30,000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50,000-250,000 төгрөгөөр торгох;

- Байгаль орчин үнэлгээний асуудалд оршин байгаа авлига, хээл хахуулийн асуудлыг зөв шударгаар шийдвэрлэх
- Дээрх болон бусад торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлж шинэчлэх

Эцэст нь 2008 оны сонгуульд та өөрийн намын мөрийн хөтөлбөрт усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ядаж нэг зүйлийг оруулж бидэнд тус болно уу?
Өнөөдрөөс л энэ асуудлыг шийдвэрлэхээр бодитой алхмуудыг хийж эхлэхгүй бол ирээдүйд биш тун удахгүй бид усгүй болох нь байна.


Бидний хүсэлтийг хүлээн авч дээрхи зүйлүүдийг хэрэгжүүлсэн сайхан мэдээг бид удахгүй дуулна гэдэгтээ итгэлтэй байна.

Баярлалаа.

Таныг хүндэтгэсэн

Мэтгэлцэгч хүүхдүүд

TPS үргэлжилсээр байна.

Гуравдугаар сарын нэгнээс нэлээд хэдэн сургууль дээр TPS-н үйл ажиллагаанууд эхлээд байгаа билээ. Өнөөдөр та бүхэнд 93-р сургуулийн DONPOD багийнхны хийж байгаа үйл ажиллагааг танилцуулах гэж байна. Тэд сургуулийнхаа бага ангиудад Ус-ны талаар хүүхдүүдэд хичээл зааж, хүмүүст цэвэр ус дуусч байгаа талаар тарааж өгөх материал бэлтгэн хүмүүст тараан, харин энэ Баасан гаригт буюу 3-р сарын 14-ний 15 цагт сургууль дээрээ Олон нийтийн хэлэцүүлэгт мэтгэлцээн зохион байгуулах гэж байна. Хамгийн сонирхолтой нь тэдний бичсэн захианд 4-н ч Улсын Их Хурлын гишүүн хариулж баяртайгаар Мэтгэлцээнийг маань ирж үзэхээр болжээ. TPS-д оролцож байгаа нийт сургуулийн хүүхдүүд бас мэтгэлцээн хөтөлбөрийн зүгээс та нарт амжилт хүсье.
DONPOD багийн хүүхдүүдийн хийж байгаа үйл ажиллагаануудтай
www.93schooldebate.page.tl хаягаар орж сонирхоорой.

Багууддаа амжилт хүсье.

Wednesday, March 5, 2008

Ус, Ус, Хаа сайгүй усны асуудлууд

Дэлхийн усны өдөр бол дэлхий дээр цэвэр усны хомсдолд орсон 1 тэрбум орчим хүмүүсд анхаарал тавидаг олон улсын өдөр юм.

1992 онд Рио Ди Жанерт Нэдсэн үндэсний байгууллагын Хүрээлэн буй орчин хөгжил сэдэвт хурлаас анх санаачилсан.

Ингэхдээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд албан ёсоор 1993 оноос тэмдэглэж эхэлсэн.

Дэлхийн усны гамшиг бол орчин үеийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд дэлхийн хүн амын 20 орчим хувь буюу ойролцоогоор 1,1 тэрбум хүмүүс цэвэр усны хомсдолд ороод байна. Барагцаалбал өдөрт 4500 хүүхэд цэвэр аюулгүй усны гачигдалаас болж нас барж байна. Баримтаас үзвэл 2004 онд 2,2 сая хүн цэвэр усны хомсдолоос болж нас барсны 90 хувь нь 5 хүртэл насны хүүхдүүд байжээ.

Усны асуудал дэлхийн тодорхой бүс нутгаар хязгаарлагддаггүй. Эх дэлхийн хүн амын 3 хувь нь амьдардаг усны асуудалтай орнуудын тоо ойрын 20 жилд хурдацтай өсөх хандлагатай байна. Ялангуяа буурай хөгжилтэй Сахарын цөл орчимын болон Африк, хойд Азийн орнууд энэхүү хямралд өртөөд байна.

Эдгээр орнуудын бас нэг нэмэлт асуудал бол хүнцэл, фтортой ундны ус хэрэглэх нь ихэссэн явдал юм.

Энэ жилийн дэлхийн усны өдрийн уриа бол


Хамтдаа нэгдвэл бид өөрчилж чадна.

Дэлхийн усны өдрөөр бидэнтэй нэгд.

Бидэнтэй нэгд. Хамтдаа.