Tuesday, March 11, 2008

Хүүхдүүд УИХ гишүүдэд Усны хуулийг хэрэгжүүлэх талаар захиа бичиж байна.

Эрхэм хүндэт МУ-ын УИХ-ын гишүүн Танаа:

Нийслэлийн хэмжээнд цэвэр усны нөөцийн хамгаалах, усны зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд Та дараах асуудлуудад анхаарлаа хандуулж тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхэд санаачлагатай хандана уу? Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар дараах саналуудыг мэтгэлцэгч хүүхдүүд бид танд онцлон дэвшүүлж байна:

24.1.1.Ус ашиглалтын явцад ялгарах бохир усаа стандартын түвшинд хүртэл цэвэршүүлэх барилга байгууламжтай байх;
24.1.2.Хаягдал усыг дахин ашиглах, хэмнэлттэй зарцуулах технологитой байх;

Хуулийн дээрх заалтуудыг дараах аж ахуйн нэгж, үйлдвэрүүд дээр эхний ээлжинд бүрэн хэрэгжүүлэх
- уул уурхайн компаниуд
- арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүд
Хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэр уурхайг хаах, өндөр торгууль хүлээлгэх

24.1.4.Ус авах цэгт тоолуур байрлуулж, баталгаажуулах,
4.1.5.Ус ашиглагч, хэрэглэгч нь ашигласан усны үйлчилгээний хөлсөө төлөх

- бүх ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүрэн тоолууржуулах
- ундны цэвэр усыг үйлдвэрлэлд хэрэглэдэг бол илүү өндөр төлбөр авах
- тоолуургүй бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглах эрхийг зогсоох

24.3.Биологийн нөөц хамгаалах байгууламжгүй болон, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан суваг, нуур, цөөрөм байгууламж байгуулж ашиглахгүй байх

- үрсэн усны нөөц, эх үүсвэрүүдийг тоолж буруутай эдгээдээс нь өндөр нөхөн төлбөр авах
- тухайн усны нөөц, эх үүсвэрүүдийг анхны байдалд эргүүлэн оруулах

24.2.Улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам сүлжээг тусгаарлана.
31.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

- нийслэлд гэхэд Суруга хотхоны барилга барьж байгаа талбай нийслэлийн усны сангийн хамгаалалтын бүс рүү даруй 7 метр нэвтэрч орсон ба тухайн аж ахуйн нэгж шинээр усны сан байгуулах хэрөнгийг холбогдох газарт нь шилжүүлсэн боловч баригдсан эсэх нь одоо болтол тодорхойгүй олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл хаалттай байсаар байгаа нь усны хамгаалалтад сайн нөлөө үзүүлэхгүй нь мэдээж юм.
- Усны сангийн бүсүүдийг тодорхой болгож зохих тэмдэглэгээг ил тодоор хийж байрлуулах ажлыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар гүйцэтгүүлэх

37.1.5. Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ , зөвшөөрөлгүйгээр ашигласан буюу, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 30,000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50,000-250,000 төгрөгөөр торгох;

- Байгаль орчин үнэлгээний асуудалд оршин байгаа авлига, хээл хахуулийн асуудлыг зөв шударгаар шийдвэрлэх
- Дээрх болон бусад торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлж шинэчлэх

Эцэст нь 2008 оны сонгуульд та өөрийн намын мөрийн хөтөлбөрт усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ядаж нэг зүйлийг оруулж бидэнд тус болно уу?
Өнөөдрөөс л энэ асуудлыг шийдвэрлэхээр бодитой алхмуудыг хийж эхлэхгүй бол ирээдүйд биш тун удахгүй бид усгүй болох нь байна.


Бидний хүсэлтийг хүлээн авч дээрхи зүйлүүдийг хэрэгжүүлсэн сайхан мэдээг бид удахгүй дуулна гэдэгтээ итгэлтэй байна.

Баярлалаа.

Таныг хүндэтгэсэн

Мэтгэлцэгч хүүхдүүд

No comments: