Thursday, April 10, 2008

TPS-n hureend bichegdsen zarem suragchidiin Essay-g toliluulj baina.




93-р сургуулийн 10а ангийн
сурагч Ц.Сарангоо

Ус
Хүн эрүүл байх нь юу юунаас илүү чухал. Эрүүл хүн юуг ч хийж чадна. Эрүүл байхын тулд бид эрүүл хүнс хэрэглэж, урүүл орчинд амьдрах хэрэгтэй. Гэвч бид усыг бохирдуулснаас эрүүл орчинд амьдарч, эрүүл хүнс хэрэглэж чадахгүй байна.
Ус нь ихэвчлэн хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж бохирддог нь харамсалтай. Энэ ертөнцийн амьдрал уснаас үүссэн. Өөрөөр хэлбэл ус байгаагүй байсан бол дэлхий дээр амьд амьтан гэж байхгүй байх байсан. Ийм учраас усаа хайрлан хамгаалах байтал өнөөдөр бид өөрсдөө усаа бохирдуулж байна. Хэрвээ та энэ бохирдол бидэнд болон бидний эрүүл мэндэд хамаагүй гэж бодож байгаа бол маш том эндүүрэл юм. Бохир ус нь байгаль эх дэлхийг бохирдуулахаас гадна бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж бүр үхэлд хүргэж байдаг. Дэлхийн судалгаагаар:
- Дэлхийн хүн амын 70%-с илүү нь цэвэр усгүй орчинд амьдарч байгаа бөгөөд өдөрт 25,000 хүн усны муу менежментээс болж нас барж байна.
- 2 тэрбум хүн зөвхөн хумхаа өвчний аюул доор амьдарч байгаа бөгөөд 100 сая хүн ямар нэгэн байдлаар хор нөлөөнд нь автаж байдаг. Жилд 1-2 сая хүнийг үхэлд хүгэдэг байна.
- Жилд суулгац өвчний 4 тэрбум орчим тохиолдолд 2,2 сая үхлийн тохиолдол бүртгэгддэг нь өдөр бүр 20 аварга том тээврийн онгоц осолд орж байгаатай тэнцэхүйц тоо юм.
- Гэдэсний хорхой нь хөгжиж буй орнуудын хүн амын 10% орчимд нь халдаж байна.
- Трахома өвчнөөс болж 6 сая орчим хүнг хараагүй болж байна. гэсэн баримт байдаг.
Зөвхөн усны бохирдлоос болж энэ олон хүний эрдэнэт амь нас аюулд өртсөн нь харамсалтай.
Харин манай Монгол улсын хэмжээнд бас л хүмүүсийн буруутай янз янзын үйл ажиллагаанаас болж олон нуур мөрөн, гол горхи маань ширгэж алга болж байна. Энгийн жишээ хэлэхэд монголчууд зун гол дээр очиж зугаалчихаад буцахдаа идэж уусан юмныхаа хогийг үлдээгээд явдаг. Бас машинаа гол дотор угаадаг гээд хүмүүс бидний олон буруутай үйл ажиллагаанаас болж гол горхиуд бохирдож цаашилбал ширгэдэг. Мөн хүмүүсийн гар аргаар алт олборлох үйл ажиллагааг эмх замбараагүй болгосноор гол мөрөнд химийн бодис орж үүний улмаас загас жараахайнууд үхэж үрэгдэн цаашилбал бас л ширгэнэ. Үүнээс болж Монгол улс нийт 5565 гол горхитой байсны 702 нь ширгэсэн, 9600 булаг шандтай байсны 1484 нь ширгэсэн, 4196 нуур тойромтой байсны 760 нь ширгэсэн, 374 рашаантай байсны 10 нь ширгэсэн гэсэн баримт бий.
Үүнээс харахад хэрвээ бид дор дороо ухамсартай байж усаа хайрлан хамгаалахгүй юм бол ус бидэнд амьдралыг өгсөн шигээ одооний бидний амьдралыг буцаагаад авах болно гэдгийг ойлгох цаг болжээ.




Улаанбаатар хот
2008

No comments: